Бэлчээрийн мал аж ахуйгаас авах ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, генетик нөөцийг нь бүрэн ашиглах талаар өөрийн судалгааг үндэслэн энэхүү мэдээллийг хүргэж байна. Монгол орны тухайд таван хошуу малдаа байгалийн бэлчээрийг суурь тэжээл болгон ашигладаг. Статистик мэдээгээр бол нийт тэжээлийн 95%-ийг байгалийн бэлчээр, хадлан бүрдүүлдэг.